Монгол хэл - International Opera Studio - Roma

Vai ai contenuti

Menu principale:

Монгол хэл

Bando
 
Россини, La Cenerentola буюу Үнсгэлжин дуурь. 2016 он


 
Төслийн зорилго:
 
Урлагийн чиглэлийн уг төслийн зорилго нь Россинигийн La Cenerentola буюу Үнсгэлжин дуурийг Италид тавих урьдчилсан бэлтгэлийг үе шаттайгаар бүрэн төгс хангахад оршино.
Шинээр тавигдах дуурьт Монгол, Италийн өндөр зэрэглэлийн дуурийн дуучид оролцох бөгөөд Азийн бүсийн болон сонирхогч бусад орны ижил төрлийн театруудад санал болгоно. Уг төсөл нь 2 жилийн хугацаанд хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжинэ. Дуурийг эхлэн Италид театрын тайзнаа тавих бөгөөд үүнээс өмнө зуны 2 удаагийн сургалт зохион байгуулна, үүнд:
 
-2015 онд 2 долоо хоногийн сургалт
 
- 2016 онд дэлхийн болон олон улсын хэмжээний өндөр чансаатай итали дуучдын удирдлагын дор хичээллэх 3 долоо хоногийн сургалт .
 

Сонгон шалгаруулсан дуучдынхаа дуурьт тоглох бэлтгэлийг сайтар хангахын тулд төслийн хоёрдугаар буюу хамгийн хариуцлагатай үе шатанд тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг боломжийн үнээр зохион байгуулах, аль болон олон ивээн тэтгэгчийг татан оролцуулах, тайзны бүх ажлыг дээд зэргээр гүйцэтгэж дуусган Үнсгэлжин дуурийг эцсийн бүтээгдэхүүн болгон тайзан дээр тоглоход бэлэн болгоно.
 
Хоёрдахь шатны сургалтын үргэлжлэх хугацаа 3 долоо хоног байх бөгөөд Opera Studio of Rome студийн дэргэд бие даасан төсөл хэлбэрээр хэрэгжинэ. Жүжигчдийн үндсэн бүрэлдэхүүн болон туслах жүжигчдийг эцсийн хувилбараар сонгон шалгаруулж эхний ээлжинд Ром хот, улмаар Монголын VIP үзэгчдэд дуурийг толилуулахад бэлдэж эхэлнэ. Цаашдаа уг уран бүтээлийг Азийн бүсийн орнуудад санал болгох төлөвлөгөөтэй.
 
Төсөлд хамрагдсан киноны мэргэжилтнүүд итали найруулагчийн удирдлага дор теөтрын найруулгын шинэ арга барилд суралцах бөгөөд жүжигчид болон найрал хөгжмийн удирдаачтай тулж ажиллах боломжоор хангагдана.

 
Сургалтын төлбөр нь Итали улсын татварын тухай хууль болон инфляцийн үзүүлэлтээс хамаарах хэдий ч зохион байгуулагчдын зүгээс суралцагсдын ашиг сонирхолд аль болох нийцүүлсэн боломжийн үнийг санал болгоно.

 
Амжилттай суралцсан хүмүүст Ром хотын IV Захиргаанаас болон Formello Нийгэмлэгээс Attestation Diploma of the Advanced Level Perfection Course буюу International Opera Studio байгууллагаас зохион байгуулсан мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх дээд шатны дамжааны дипломыг гардуулна.
 
I.Оролцогчдод уг төслийг зардал багатай, үр ашигтай байлгах үүднээс ашгийн бус үйл ажиллагааг чиг баримжаагаа болгоно.
 
II. Замын болон орон нутгийн тээврийн зардлыг суралцагсад өөрсдөө даана. Онгоцны тийз, Pullman автобус болон бусад тээвэрлэлтийн үнийн сонголтуудыг зохион байгуулагчид урьдчилан танилцуулна.
 
III. Амжилттай суралцсан хүмүүст Ром хотын захиргаа, Formello Нийгэмлэг, ViViAmol’Arte болон International Opera Studio зэрэг байгууллагын тусгай диплом гардуулна. Төслийн хэрэгжилтийн нэг ба хоёрдугаар үе шатны оролцогсдод Монгол, Итали болон Азийн бүсийн орнуудын телевизийн нэвтрүүлэг, семинар, симпозиум зэрэгт идэвхтэй оролцох боломж олгох бөгөөд цаашдын төслүүдэд хамтран ажиллах уран бүтээлчдийг сонгож авна.
 
IV. Манай төсөлд хамтрах сонирхолтой олон улсын урлагийн нийгэмлэг, байгууллагууд болон уран бүтээлчидтэй бид нэгэнтээ холбоо тогтоосон бөгөөд тэд өөрсдйин цаг бололцооноос хамааран манай сургалт семинарт оролцох, сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих, хүндэт зочноор оролцох гэх мэтээр олон талаар хамтран ажиллана.
 
International Opera Studio байгууллагын тухай
 
International Opera Studio нь хөгжмийн дээд түвшний боловсрол олгодог төсөл бөгөөд сонгодог ба орчин үеийн дуурийн мэргэшсэн байгууллага юм. Уг байгууллага нь Италийн нийслэл Ром хотын IY Захиргаа болон Formello Нийгэмлэгийн ивээл дор хэрэгжсэн анхныхаа төслөөс эхлэн “Scienta et Ars” POLISA олон улсын их сургууль, Rieti мужид уламжлал болон зохиогддог Interocrea Festival of Antrodoco их наадам, “Il Villagio della Musica”, “ViViAmo le Rughe’ зэрэг соёл урлагийн нийгэмлэгүүдтэй хамтран ажилласаар иржээ. Олон улсад алдаршсан, арвин туршлагатай уран бүтээлч багш профессорууд нь шавь нартаа сэтгэл зүрхээ зориулдаг бөгөөд тэднийг мэргэжлийн маш нарийн шалгуурт тэнцүүлэн бэлтгэж чаддаг тул сонгодог болон орчин үеийн дуурийн продакшинд шууд оролцон жил бүр чансаатай шинэ уран бүтээл гараасаа гаргадгаараа онцлог юм.
 
Дамжааны үргэлжлэх хугацаа 21 хоног (өдөрт 8 цаг); 3 үе шаттай:
 
Нэгдүгээр үе шат – суралцагч тус бүрийн мэргэшилд суурилсан үндсэн хичээл;
 
Хоёрдугаар шат – үндсэн дамжааны суралцагсад өөрсдийн багш профессоруудын удирдлага дор дуурийн хэсэгчилсэн тавилтуудад хамтран оролцож эхэлнэ;
 
Гуравдугаар үе шат – багш нараас сурсан дадал, туршлага дээрээ суурилан суралцагсад бие даан өөр хоорондоо хамтран ажиллана.
 
 
 
Дамжааны төгсгөлийн шат буюу продакшн (“mise-en-scene”) нь Opera Studio-гийн дэргэдэх найрал хөгжим болон мөн дамжаанд мэргэжил дээшлүүлсэн төгөлдөр хуурчтай хамтран дуурийг үзэгчдэд толилуулах явдал юм.
 
Суралцагсдын тооноос шалтгаалан тухайн дуурьд оролцон тоглогчдын хэд хэдэн бүлэг үүссэн тохиолдолд Opera Studio нь дуурийг олон нийтэд толилуулах удаахь өдрүүдийн тоглолтыг зөвхөн төгөлдөр хууртай буюу уг дамжааг дөнгөж дүүргэсэн төгөлдөр хуурчийг ажиллуулахаар зохион байгуулна.
 
Дамжааны шилдэг төгсөгчийг зохион байгуулах комисс шалгаруулан бүтэн болон тодорхой хувийн тэтгэлгээр шагнаж урамшуулна. Сонгон шалгаруулалтын өмнө тэтгэлгийн асуудал яригдахгүй болно.

 
Дамжааны тухай
 
I.Дуучид:

 
M° Stephen Kramer багшаар удирдуулах дуучид өөрийн ур чадварыг илтгэн харуулахад хэзээд бэлэн байх ёстой. Тэд найрал хөгжмийн удирдаачийн хүссэний дагуу дуурийн тодорхой хэсгийг тогтоосон цагийн хязгаарлалтад багтаан дуулна.
Үүсэж бий болсон цаг үеэс эхлэн өдгөөг хүртэл хадгалагдаж ирсэн дуурь дуулах уламжлалт арга барилд тэд суралцах болно. Асар туршлага хуримтлуулсан, өөрийн мэргэжилдээ жинхэнэ эксперт болсон хөгжимчид л зааж сургаж чадах, хөгжмийн тайлбар тольд ч ороогүй зарим хөг хэмнэл (cadenza) болон бичвэрийн товчлолтой (script cut) танилцах ховорхон боломж тохиож мэднэ.
 
Тайзны урлаг (Жүжиглэх урлаг):
 
Өнөө цагийн дуучид чадварлаг жүжигчид байх ёстой. M° Carlo Alberto Gioja багшийн удирдах дамжаа нь дуучин тус бүрийн жүжиглэх авьяасыг нээж хөгжүүлэх зорилготой. Дуурийн тодорхой хэсгийг санаандаа ургуулан төсөөлж, өөрийн бүтээж буй дүртэй хэр уялдаа авцалдаатай болохыг мэдэрч чаддаг, бие даасан, бүтээлч хандлагатай жүжигчнн, театрын тайзны уран бүтээлчийг бэлтгэн гаргах нь энэ дамжааны эрхэм зорилго.
 
Вокал, дуулах ур чадварын арга техник:

 
Дуулах урлагт хүчээ сорьж, дуулах арга техникт суралцах сонирхолтой, мөн дуулахад бэрхшээлтэй ая фразыг эзэмшихийг хүссэн хэн бүхэнд зориулан M° Gianni Bavaglio багш өөрийн дамжааг хичээллүүлнэ.
 
 
 
Дикц ба найргийн утга уянга:
 
Итали хэлний дуудлага сайжруулах болон шүлэг найргийн утга уянга, үгэн зүйрлэлийг илүү сайн ойлгодог болохыг хүсвэл магистрын зэрэгтэй Bruna Bencivenga багшид шавилж болох бөгөөд түүний удирдах дамжаа нь гадаад хэлтнүүдэд болон орон нутгийн аялганаасаа салж чадахгүй байгаа италичуудад ч нэн хэрэгтэй.
 
 
II.Төгөлдөр хуурч – концертмейстер
 

Жинхэлсэн болон сонсогч төгөлдөр хуурч-концертмейстерт зориулсан семинар:
Төгөлдөр хуурчдын мэргэжлийн түвшинг нэгэнтээ тогтоосны дараа идэвх чармайлт гаргасан суралцагсдад зориулан ганцаарчилсан хичээл ба семинар хэлбэрээр уг сургалтыг зохион байгуулна.
Хичээлүүд нь практик дээр, өөрөөр хэлбэл дуурь тавилтын ид үеэр явагдах бөгөөд тоглох арга техник, илэрхийлэл, түүх судлал, шүүмж-хэлзүйн талаас хөгжмийн агуулгыг задлан шинжлэх болно.
Найрал хөгжмийн удирдаач, жүжиглэх урлагийн болон тайзны найруулагч, жүжигчидтэй харилцан ажиллах мэргэжлийн дадал суух хүсэлтэй төгөлдөр хуурч, аль эсвэл урьд өмнө нь голлох болон туслах концертмейстер хийж оюутнуудтай ажиллаж байсан туршлагатай нэгний алийг нь ч уг дамжаагаар сургах зорилготой.
 
 
III.Дуурийн найруулагчид:
 
Дуурийн тайзны найруулга ба онол, арга зүй:
 
Дүрүүдэд хэрхэн анализ хийх, найрал хөгжмийн удирдаач болон дучидтай хамтран тайз найруулгын санааг бодитоор хэрхэн биежүүлэхийг M° Ayana Sambuu багш заана.Дуурийн тайзны найруулгын онол арга барилыг эзэмшүүлэх, либретто буюу үйл явдлын өрнөлийг даган тайзны хувьсал хэрхэн явагддагийг зааж эзэмшүүлэх нь энэ дамжааны зорилго.
 
 
 
 
Дуурийн дамжааны дүрэм, журам:
 
Төслийн эхний үе шат нь “La Cenerentola” дуурийн продакшны дэргэд хэрэгжих бөгөөд International Opera Studio байгууллагатай хамтран бие даасан төсөл болгон хэрэгжүүлж 2016 онд тайзнаа бүрэн хэмжээгээр тавих Үнсгэлжин дуурийн бэлтгэл ажлыг хангана.
 
Сургалтанд хамрагдагсдыг жинхэлсэн болон сонсогч гэсэн 2 бүлэгт хуваана.
Жинхэлсэн сурагчид дуурийн төслийн хэрэгжилтийн бүхий л үе шатанд бүрэн хэмжээгээр хамрагдах бол сонсогчид хичээлийн явцад зөвхөн туслах үүрэгтэй оролцоно. Сонсогчдоос мэргэжлийн зэрэг дэв болон боловсролын тодорхой түвшнийг шаардахгүйн дээр сонгон шалгаруулалтын дараа тэдэнд найрал дууны бүрэлдэхүүнд орж дуурьт дуулах, эсвэл тайзны ажилд оролцох боломж олгоно.
 
 
2016 оны элсэгчдийн тооны доод хязгаар:
 
Дуурийн дуучин: 10
Концертмейстер – төгөлдөр хуурч: 8
 
Тайз (киноны) найруулагч:  12
 
Сонсогч: 15-аас хэтрэхгүй
 
Элсэгчдийн тоо заасан хэмжээнд хүрээгүй тохиолдолд нэгэнт шилжүүлсэн төлбөрийг буцаан олгож сургалтыг цуцлах эрхийг International Opera Studio эдэлнэ.
 
Сонирхсон хүмүүс оролцогчийн анкетийг бөглөж info@iosrome.com цахим шуудангаар, эсвэл ViViAmol’Arte, via Gemmellaro, 22-00158, Rome, Italy хаягаар ердийн шуудангаар илгээнэ.

 
Элсэлтийн хураамж 50 евро, сургалтын эхний шатны төлбөр болох 150 евро шилжүүлсэн банкны баримтыг дээр дурьдсан анкетанд хавсаргасан байх ёстой:
Cult. ViViAmol’Arte
IBAN: IT02 Q083 2703 2440 0000 0002 097
ROME IT R 11 24
 
Bank code: Roma
 
Country code: IT
 
Location code: R1
 
Branch code: 124
 
Bank : Banca di Credito Cooperativo (BCC) di Roma
 
Address : Via dei Durantini, 394, 00157
 
City: Roma Country :Italy
 
 
Сонсох шалгалтанд биечлэн ирээгүй болон хичээл тасалсан тохиолдолд зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй бөгөөд төлбөрийг буцаан олгохгүй.

 
Дуурийн дуучид сургалтын анхны өдрөөс эхлэн текст харалгүй цээжээр дуулж үзүүлэх бөгөөд найрал дуу, чуулгатай хамтран өөрийн дуулах чадвараа харуулж болно. (Сургалт эхлэхээс өмнө шалгаруулалтын дүнг цахим шуудангаар мэдэгдэнэ).
 

Дуурьт жинхлэн оролцох хүмүүсийг найрал хөгжмийн удирдаач, тайзны найруулагч болон IOS төлөөлөгчөөс бүрдсэн элсэлтийн комисс сонгон шалгаруулах бөгөөд тэнцээгүй нь сонсогч статустай оролцох боломжтой.
 
Фото болон видео зураг дүрсний бүх эрхийг IOS болон ивээн тэтгэгч байгууллагууд эзэмшинэ.
 
 
Анкет өгөх хугацаа.
 
Дуурийн дуучид:
 
Дуурийн мэргэжлийн дуучид урьдчилсан сонгон шалгаруулалтанд оролцох албагүй бөгөөд өөрийн анкетийг 2016 оны 2-р сарын 29-ны өдрөөс хожимдолгүй ирүүлнэ.
 
Дуучдын сонгон шалгаруулалтыг 2016 оны 7-р сарын 8-9-нд Ром хотноо зохион байгуулна (тодорхой хаягийг цахим шуудангаар урьдчилан мэдэгдэнэ).
 
Дуучин тус бүр 2 ари дуулна:
- Дуурийн нэг дүрийн ари
- Өөрийн сонголтоор Европын аль нэгэн хэл дээрх ари
 
Жинхэлсэн дуурийн дуучны сургалтын төлбөр:  987.00 евро
(Үүнд сургалтын төлбөр, зочид буудал, хоолны зардал багтсан болно. Италийн өнөөгийн жишгээр амьжиргааны өргтөг багатай нөхцлөөр хангах тал дээр зохион байгуулагчид анхаарна).
 
Сонсогчийн төлбөр: 150.00 евро
 
(Сургалтын төлбөрт байр, хоолны зардал багтаагүй )
 
 
Төгөлдөр хуурч-концертмейстер:
 
Урьдчилсан сонгон шалгаруулалтын анкетийг хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 3-р сарын20-нийөдөр.

 
Оролцохыг хүсэгчид youtube-ийн видео линкээр холбогдох буюу viviamolarte@gmail.com хаягаар бүртгүүлэхийн зэрэгцээ Sinfonia хэсгээс болон дуурийн гол дүрийн арийг амьдаар тоглосон бичлэгээ мөн хаягаар илгээнэ. Бичлэгт суурилсан урьдчилсан шалгаруулалтад заавал оролцох албагүй.
 
Амьдаар явагдах сонгон шалгаруулалтанд оролцох хүмүүсийн анкетийг хүлээн авах эцсийн хугацаа мөн 2016 оны 2-р сарын 29.
Уг шалгаруулалт 2016 оны 7-р сарын 8-9-ны өдрүүдэд Ром хотод явагдах бөгөөд тодорхой хаягийг цахим шуудангаар урьдчилан мэдэгдэнэ. Бүртгүүлсэн уран бүтээлчид дуурийн гол дүрийн арийг өөрийн сонголтоор, мөн шалгалтын комиссын зүгээс оноосон арийг тоглож үзүүлнэ + Sinfonia
 
 
 
 
 
Жинхэлсэн оролцогчийн сургалтын төлбөр: 987.00 евро
(Үүнд сургалтын төлбөр, зочид буудал, хоолны зардал багтсан болно. Италийн өнөөгийн жишгээр амьжиргааны өргтөг багатай нөхцлөөр хангах тал дээр зохион байгуулагчид анхаарна).
 
Сонсогчийн төлбөр: 150.00 евро
 
(Сургалтын төлбөрт байр, хоолны зардал багтаагүй )
 
 
 
Театрын тайзны найруулагч:
 
Анкет хүлээн авах хугацаа 2016 оны 3-р сарын 30-ны өдөр.
 
Аль нэгэн дуурийн танилцуулгад үндэслэн өөрийн хийсэн анализ ба тайзны найруулгын талаарх өөрийн оновчтой шийдэл,санаа бодлоо бичсэн материалыг 2015 оны 7-р сарын 1-ны дотор viviamolarte@gmail.com болон operasambuu@libero.it  хаягаар ирүүлнэ.
 
 
 
 
 
 
 
Жинхэлсэн оролцогчийн сургалтын төлбөр:  : 987.00 евро
(Үүнд сургалтын төлбөр, зочид буудал, хоолны зардал багтсан болно. Италийн өнөөгийн жишгээр амьжиргааны өргтөг багатай нөхцлөөр хангах тал дээр зохион байгуулагчид анхаарна).
 
Сонсогчийн төлбөр: 150.00 евро
 
(Сургалтын төлбөрт байр, хоолны зардал багтаагүй )
 
 
 
АНКЕТ БОЛОН ТҮҮНД ХАВСАРГАСАН МАТЕРИАЛУУД, ТҮҮНЧЛЭН БАНКНЫ БҮХ ШИЛЖҮҮЛГИЙН ХУУЛБАРЫГ operasambuu@libero.it БОЛОН desiderimarco@libero.it
ХАЯГААР ИЛГЭЭСЭН БАЙХ ЁСТОЙГ АНХААРАЛДАА АВНА УУ.
 
Урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнг удаахь 15 хоногийн дотор зарлах ба амьд тоглолтын сонгон шалгаруулалтын дүнг тухайн өдөр нь гаргана.
 
Төлбөрийг сургалтын эхний өдрөөс оройтолгүй бэлнээр буюу шилжүүлгээр хийх шаардлагатай.
 
Зарим суралцагсдад эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр бүтэн ба тодорхой хувийн тэтгэлэг олгох шийдвэрийг сонгон шалгаруулалтын дараа зохион байгуулах комисс гаргана.
Төгсөгчдийн диплом болон концертуудийг зохион байгуулах үүргийг the Comune of Formello хүлээнэ.
 
Үйл явдлын оноосон цаг, өдөрт ялигүй өөрчлөлт орж болзошгүй.
 
Оролцогчийн анкет бөглөснөөр дээр дурьдсан бүхий л дүрэм, журмыг ойлгон, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
 
 
 
Copyright 2016. All rights reserved.
Torna ai contenuti | Torna al menu